Төв аймгийн Бүрэн сумын ИТХ

Төв аймгийн Бүрэн сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Мэдээлэл


нийт 15

Гар бөмбөгийн тэмцээн

2025-01-17 42
Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ойг тохиолдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Төрийн байгууллага, иргэд, залуучуудын дунд "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион байгууллаа. Нийт тэмцээнд оролцсон баг тамирчдад баярлалаа.

Өнжүүл (5-р) багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хурал

2025-01-08 31
Өнжүүл (5-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах 2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 3.Тооллогын комисс байгуулах тухай 4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Д.Сүрэнцэцэг, В.Цэрэнбалтав, Б.Мөнхбат нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Дагважамцын Сүрэнцэцэгийг сонгов. Багийн засаг даргад Б.Оюун-Эрдэнэ нэр дэвшиж багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийн дагуу илээр санал хурааж, хуралдаанд оролцогчдын 100%-ийн саналаар багийн Засаг даргаар сонгогдлоо. Нийгмийн даатгалын байцаагч Б.Болорцэцэг, Татварын Улсын байцаагч Н.Энхжаргал, Мал эмнэлэгийн Улсын байцаагч Н.Хүрэлбаатар, Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Даш-Өлзий нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийлээ.

Баянцогт (2-р) багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хурал

2025-01-07 30
Баянцогт (2-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 88 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах 2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 3.Тооллогын комисс байгуулах тухай 4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагчаар Алтангэрэлийн Төгсжаргалыг улируулан сонгов. Багийн засаг даргад З.Пүрэв-Очир нэр дэвшиж, өөр өрсөлдөгч нэр дэвшигчгүй учир Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийн дагуу илээр гараа өргөн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар багийн Засаг даргаар Зэвгийн Пүрэв-Очир сонгогдлоо.

Монгол (3-р) багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хурал

2025-01-06 29
Монгол (3-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах 2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 3.Тооллогын комисс байгуулах тухай 4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар Н.Дашнамжил, Р.Мөнхбат, П.Дашням нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Пүрэвцэндийн Дашнямыг сонгов. Багийн засаг даргад Д.Батмөнх, Н.Очирпүрэв нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 78.8 хувийн саналаар багийн Засаг даргаар Дагвын Батмөнх сонгогдлоо.

Эрдэнэхангай (4-р) багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хурал

2025-01-04 27
Эрдэнэхангай (4-р)багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах 2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 3.Тооллогын комисс байгуулах тухай 4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар С.Эрхэмжаргал, Х.Нямдорж нар нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Хасбазарын Нямдоржийг сонгов. Багийн засаг даргад Д.Батмөнх, С.Цэрэнбуд, Л.Бат-Очир нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 55.6 хувийн саналаар багийн Засаг даргаар Дашзэвэгийн Батмөнх сонгогдлоо.

Төхөм (1-р) багийн иргэдийн Нийтийн анхдугаар Хурал

2025-01-03 29
Төхөм (1-р) багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 100 хувийн ирцтэй Соёлын төвд хуралдлаа. Тус хуралдаанаар: 1.Багийн иргэдийн Нийтийн хуралдааны дэг батлах 2.Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан даргалагч сонгох тухай 3.Тооллогын комисс байгуулах тухай 4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанаар хуралдаан даргалагчаар С.Мөнх-оргил нэр дэвшиж багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Сугирын Мөнх-Оргилыг сонгов. Багийн засаг даргад Ж.Пүрэв-Очир, Д.Ёндонжамц, Б.Оюунтуяа нар нэр дэвшиж, санал хураалтад оролцсон иргэдийн 57 хувийн саналаар багийн Засаг даргаар Жанчивдоржын Пүрэв-Очир сонгогдлоо.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хоёрдугаар хуралдаан

2024-12-26 32
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. Үүнд: 1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2.Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 3.Сумын 2025 оны төсөв батлах тухай 4.Сумын 2024 оны үндсэн хөрөнгө данс бүртгэлд авах тухай 5.Хоршоо хөгжүүлэх сангийн “Хяналтын зөвлөл”-ийн тайлан 6.Хог хаягдлын хураажмийн хэмжээ тогтоох тухай тогтоолын хэрэгжилт 7.Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт 8.Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 9.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хэрэгжилт 10.2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, Газрын нэгдмэл сангийн тайлан батламжлах тухай 11.2025 оны тухай жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж баталлаа.
khural.mn

“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯН

2024-12-10 34
БҮРЭН СУМЫН “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНЫ ТАЛААРХ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

Сумын Шатрын аварга шалгаруулах тэмцээн

2024-11-25 29
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг сумын ШАТРЫН АВАРГА шалгаруулах тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Оролцсон шатар сонирхогч та бүхэндээ баярлалаа 🤗

Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

2024-11-21 20
Сумын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024.11.21ны өдөр ИТХ, ЗДТГазар, Ахмадын хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээ Сумын Засаг дарга Т.Түвшинбат, ИТХ-ын дарга Ж.Түмэнжаргал нар нээж үг хэлэв. Уг арга хэмжээгээр 🎼🎼🎼🥉Урлагийн тоглолт, 🎤🎤🎤🎤Эмэгтэйчүүдийн манлайлал сэдвээр Өнжүүл багийн засаг дарга Б.Оюун-Эрдэнийн илтгэл, 🏆🏆🏆шилдэг эмэгтэйгээр Төхөм багийн иргэн Н.Болормаа, Баянцогт багийн иргэн Цэндээсүрэн, Монгол багий иргэн Н.Дашнамжил, Эрдэнэхангай багийн иргэн Дэлгэрсүрэн, Өнжүүл багийн иргэн Мөнгөнцэцэг нар шалгарсан. Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мөнхзул сургалт, Үзэсгэлэн худалдаа, 🍓🥤Өдрийн цай, Хүндэтгэлийн хүлээн авалт, хөгжөөнт тэмцээн, оройн шоу цэнгээний үйл ажиллагаа , 🎤🎼🎹Бүрэн сумын 100 жилийн ойд зориулан бүтээсэн СГЗ, АУЗ, Д.Цоодолын шүлэг, Цэн Эрдэнэбатын ая МУСТА Н.Эрдэнэ-очирын дуулсан Аз нь гийсэн Бүрэн нутаг дууг зааж сургасан.👩‍❤️‍👩👩‍❤️‍👩Санаачлан зохион байгуулсан Ахмадын хорооны дарга С.Сүрэн, Ц.Шар, ЗДТГ, Төсөвт байгууллагууддаа, хамтран ажилласан сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, СДЭхолбоонд талархал илэрхийлье. Мөн бидний зохион байгуулсан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ амжилт хүсье. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:ИТХ ЗДТГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД, АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ, СЭХолбоо, 2024.11.21

ИТХ-ын тэргүүлэгчдийн 3 дугаар их хуралдаан өнөөдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.

2020-04-14 341
1. Орон нутгийн сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо хуваариалах тухай 2. Монгол УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарын байршил тогтоох тухай 3. Монгол УИХ-ын сонгуулийг орон нутагт зохион байгуулах Санал уламжлах тухай 4. Хөрөнгө шийдвэрлэх тухай 5. Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2020-2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл 6. "Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2017-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%